Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
Чихрийн шижин
2010 оны 7 сарын 22
Тодорхойлолт
Чихрийн шижин хэмээх өвчин нь цусан дахь сахарын хэмжээ байх ёстой түвшнээс өссөнөөс үүдэн гардаг эдгэшгүй өвчин юм.

Өвчний учир шалтгаан тохиолдол, өвчлөлд хүргэх хүчин зүйл:
Инсулин хэмээх даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг биеийн нэгэн хэсэг. Харин чихрийн шижин нь маш бага хэмжээний инсулин болон инсулиныг эсэргүүцсэн тохиолдол эсвэл энэ хоёроос хоёулангаас нь үүдэн гарч болно.

Чихрийн шижин өвчнийг сайн мэдэхийн тулд юуны түрүүнд хоол шингэх явц болон хэрхэн биед эрч хүч болон нөлөөлдөгийг, ингэснээр бие махбодийн хэвийн үйл ажиллагаа хангах нөхцлийг бүрдүүлдэг болохыг ойлгох хэрэгтэй. Хоол шингэх үед дараах үйл ажиллагаа биед явагдаж байдаг.

•    Глюкоз хэмээх сахар нь цусны гүйдэлд шимэгдэн ордог. Глюкоз бол биеийн хэвийн ажлагааг хангагч чухал хэсэг.

•    Бие махбодь өөрөөсөө инсулин ялгаруулж байдаг Инсулины гол үүрэг нь цусны гүйдэл дэх глюкозыг булчин, биеийн өөхтэй хэсгүүд болон элэгний эсэд тараан байрлуулсанаар хүний бие махбодийг хэвийн ажилагааг хангах явдал юм.

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ ихэссэн байдгийн шалтгаан нь:
•    Биеийн инсулыг хангалттай ялгаруулж чадахгүй болох

•    Булчин, өөхлөг хэсгүүд, элэгний эсүүд инсулиныг хэвийн хэмжээнд хүлээн авч чадахгүй байх.

•    Дээрх хоёр хоёул тохиолдох үед

Чихрийн шижингийн гурван үе байдаг.

1.    Чихрийн шижин хүүхэд насанд илрэх. Ер нь ихэнх өвчлөгсөд 20 буюу түүнээс дээш насандаа ийм өвчтэй болдог. Харин хүүхэд насанд өвчилсөний шалтгаан нь бие маш бага эсвэл огт инсулин ялгаруулдаггүйгээс болдог. Тэдэнд өдөр бүр инсулин тарих шардлагатай. Яг гол учир нь одоо болтол тайлагдаагүй. Магадгүй удмын сан, вирус дархлаа зэрэгтэй холбоотой байж болно.

2.    Энэ нь эхнийхийг бодвол түгээмэл тохиолддог. Ихэвчлэн насанд хүрэгчдэд тохиолддог болон залуучууд энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдсээр байна. Бие махбодь шаардлагатай хэмжээний инсулиныг хүлээн авахгүй, инсулиний ялгаруулалт хангалтгүй байгаагаас үүдэн гардаг. Өвчин нь хүндэрч аюултай түвшинд очоод байсан ч өвчтэй байгаагаа мэдэхгүй өвчлөгсөд олон. Энэ   хэсэгт хэт таргалалт болон буруу дасгал хийснээс болж өвчлөгсөд түгээмэл байдаг.

3.    Хэдийгээр чихрийн шижин өвчингүй боловч жирэмсэний үеүүдэд цусан дахь сахар нэмэгддэг бөгөөд үүнийг жирэмсэний үеийн диабет гэж нэрлэдэг. Ийм эмэгтэйчүүд төрсөний дараа ч чихрийн шижингээр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт ордог байна.

Чихрийн шижингээр 20,000 Америкчууд өвчилсөн бөгөөд 40,000 Америкчууд хоёрдахь үеэс өмнөх чихрийн шижинтэйд тооцогддог. Хоёрдахь төрлийн чихрийн шижинд нөлөөлөх хүчин зүйлс:

•    45-аас дээш настай байх
•    Аав ээж, ах, эгч нь уг өвчтэй байх
•    Жирэмсэний чихрийн шижин гарах хүүхдэд нь дамжих
•    Зүрхний өвчлөл
•    Цусан дань хлостерин их байх
•    Хэт таргалалт
•    Дасгалыг зөв хийхгүй байх
•    Өндгөвчний үрэвсэл
•    Зарим угсаатны аймаг (Америкийн Африкчууд, Америкчууд, Азиуд, Номхон далайн арлын оршин суугчид, Латин Америкчууд)
Дараах зүйлсийг хийж гүйцэтгэхэд тустай
•    Цусны даралт болон хлострин хэмжигчтэй байх
•    Чихрийн шижний талаарх мэдлэг
•    Дасгал
•    Хөлийн арчилгаа
•    Хоолоо зөв сонгож хэрэглэх, жингээ хянах
•    Эм, инсулины тариа хэрэглэх
Чихрийн шижинг эмчилж эдгээх боломжгүй. Хоолны дэглэм барих, дасгал сургуулилт хийх, эм уух зэрэг нь гол эмчилгээний аргууд юм. Доорх зүйлсийг суралцах:
•    Хэрхэн цусан дахь сахарын хэмжээ их эсвэл бага байгаагаа мэддэг болох.
•    Ямар хоол, хэдийд идэх
•    Инсулин болон эмийг хэрхэн, хаанаас авах
•    Цусан дахь сахарыг хэрхэн шалгах
•    Шээсээр сахараа хэрхэн хэмжих (1-р төрлийнхөд хамаарна)
•    Өвчин хүндэрсэн өдрүүдэд хэрхэх ёстойгоо зохицуулах
•    Хаанаас чихрийн шижинтэй холбоотой эд зүйлс худалдан авах яаж хадгалахаа мэддэг байх.
Эдгээр аргыг суралцсаны дараа урт хугацааны турш эрүүл мэндэд чинь хэрхэн асуудлууд учрах яаж урьдчилэх сэргийлэх талаар олж мэд.

Шинж тэмдэгийг тодорхойлох нь


Хэрэв та уг өвчнөөр өвчилсөн бол цусан дахь сахарын түвшинг гэрийн нөхцөлд хэрхэн шалгах тухай эмч хэлж өгч болно. Маш олон багажаар шалгаж болдог бөгөөд та зөвхөн дусал цус багажин дээр дусаах хэрэгтэй. Мөн таньд хэрхэн хоолны дэглэм барих эм хэрэглэх, дасгал хийхийг зааж өгнө. Эдгээр нь таны өвчнийг хүндрэхээс сэргийлэх болно.

Ямар хоол хэрэглэх вэ?

Та эрүүл мэнддээ анхаарч байвал хоолны зохистой хооллолттой байх ёстой бөгөөд хэдий хэмжээний илчлэг, уураг, нүүрс ус хоолонд тань байвал зохихыг судал. Энэ талаар хооллолтын эмч таньд зөвлөгөө өгч ямар хэмжээний, ямар орцтой хооллохыг зааж өгнө.

    1-р төрлийн чихрийн шижинд хамаарах хүмүүс өдөр бүр тогтмол хугацаанд нэгэн төрлийн хоол идэх хэрэгтэй. Энэ нь цусан дахь сахар хэт ихдэх эсвэл багадахаас сэргийлнэ.

    2-р төрлийн чихрийн шижинд хамаарах хүмүүс сайн зохицох, хэмжээ нь таарсан бага илчлэгтэй хоол ид.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...