Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
Шүд цоорох өвчин (шүд хорхойтох) гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
2011 оны 9 сарын 14
Шүд цоорох өвчин гэдэг нь шүдний хатуу эдийн эрдэсийн алдагдлын улмаас шүдний хатуу эд зөөлөрч, шүдэнд хөндий үүсэх эмгэг процессийг хэлнэ.

Шүдний цоорол үүсэх нь дараахи хүчин зүйлүүдээс  хамаарч байдаг. Үүнд:
1.    Амны хөндийн хэвийн болон эмгэг төрөгч бичил биетэн
2.    Шүлс, түүний найрлага, хэмжээ
3.    Хооллолтын буруу дэглэм
4.    Цаг хугацаа, буруу дадал зуршил
5.    Шүдний өнгөр, шүдээ хэрхэн зөв угааж байна гэдгээс хамаардаг байна.
1.     Амны хөндийн хэвийн (амны микрофлор) болон эмгэг төрөгч бичил биетэний харилцан үйлчлэлийн нөлөөгөөр бусад өвчин үүсгэгч нян, савханцар, мөөгөнцөрүүдийн өсөлт хөгжилт нь дарангуйлагдаж, ам цэвэршиж, ялзралт, амны эвгүй үнэр дарагдаж байдаг. Амны хөндийг удаан хугацааны турш ариутгалын болон төрөл бүрийн хүчтэй уусмалуудаар зайлахад ам бактергүйжэх (микрофлоруудыг устгах) бөгөөд эмгэг төрөгч, микрофлоруудын харьцааг алдагдуулж, цоорол үүсэх нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Иймд хувь хүн амаа цэвэр усаар зайлж, зөвхөн эмчийн заавраар ариутгалын уусмалуудыг хэрэглэх нь зөв.
2.     Шүлс нь шүдний пааланг эрдэсжүүлэх, амны хөндийн хүчил шүлтийн орчинг саармагжуулах (амны хөндийн орчин хүчиллэг болоход нянгийн идэвхжил ихсэж, эрдэсийн алдагдал үүсгэснээр цоорол үүсэх нөхцөл нэмэгддэг), шүдийг цэвэрлэх, амны хөндийн салстыг байнга чийглэг байлгаж, фосфат, кальци болон олон төрлийн органик бодисын ионыг уусгах зэрэг чухал нөлөөтэй байдаг.
3.     Хамгийн чухал нь зөв хооллох. Хооллолтын дэглэм алдагдах, буруу хооллох, ялангуяа байнга нэг төрлийн, илчлэг чанар багатай хоол идэх нь шүдний эрдэсжилт болон эрүү ясанд муу нөлөөтэй. Мөн хоол хооронд чихэрлэг, наалдамхай хүнсний зүйлийг (хатуу зөөлөн чихэр, төрөл бүрийн ундаа, жүүс, сок, иогурт, шоколад ...) ихээр идэх нь амны хөндийн эмгэг төрөгч нянгуудын өсөж үржих хүчиллэг орчинг үүсгэж, энэ нь пааланг сийрэгжүүлж, наалдамхай байдал нь нян үржих, чулуу үүсэх таатай нөхцөл болж,  шүдний цооролд ч төдийгүй бие организмд ч муу нөлөө үзүүлдэг.

4.     Сүүлийн үед бага насны хүүхдийн шүд цоорол эрчимтэй ихсэж байна. Дөнгөж сүүн шүд цухуйвуу үгүй юу бүх шүд нь цооролд өртөж, хүмүүсийн ярьдагаар ёзоор үлдэж байна гэж их ярих болсон. Энэ нь хэдий хүүхдийн ерөнхий биеийн байдал муу, зарим эмийн хордлогын гаралтай үүсдэг тохиолдол байдаг авч  ихэнхдээ эцэг, эх, халамжлагчийн буруугаас болдог. Хөхүүл хүүхдийг унтахад хөхийг аманд нь хийж унтуулах, өдөр тутам ундаа, шүүс зэргээр ундлах, хоол хооронд чихэрлэг хүнсний зүйл ихээр өгөх зэргээс болж бага насны хүүхдийн шүд их хэмжээгээр цоорч байна. Мөн бага насны хүүхдийг эцэг, эх, халамжлагч нь  сойзоо дөнгөж барьдаг болонгуут нь шүдээ угаа гээд л хаячихдаг, оо сойзыг нь буруу сонгож өгдөг, хүүхдийн уурлаж зөрүүдлэхээс нь төвөгшөөж шүдийг нь гүйцэд угааж өгөлгүй орхих зэргээс болж дээрх байдал үүсдэг
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...