Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
Нүд улайх, нулимс гоожих нь амин дэм дутагдаж байгааны илрэл
2011 оны 9 сарын 2
Ямарваа нэгэн амин дэм дутагдсанаас хүний бие сульдаж, өвчин ороомгий болдог. Тэгвэл та зөв хооллож өөрийн амин дэмээ хүнсний бүтээгдэхүүнээс авах боломжтой. Танд хэрэгтэй амин дэм ямар хүнсэнд байдаг вэ.
Аминдэм-Д: Голдуу бага насны хүүхдүүд өвчилдөг. Эхэн үед хүүхэд нойр хөхөндөө муудаж, хүүхэд их цочиромтгой болдог. Хүүхдийн шүд ургах нь удааширч, яс нь зөөлрөн үе мөчний химтэй урт яснууд нь муруйдаг. Насанд хүрэгчдэд амархан сулдамхай болж, шүдний паалан өнгөө алдаж харлан улмаар суларна. Яс сийрэгжсэнээс хугарч гэмтэх нь амархан болдог. Загасны тос, түрс, үхрийн хэл, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгө, сүү цагаан идээнд их байна.
Аминдэм-К: Энэ амин нь голдуу цус бүлгэнэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бие махбодид дутагдах нь тун ховор. Хэрэв дутагдвал буйл, хамар амнаас цус гарамтгай болж цаашдаа гэдэс ходоодноос ч цус алддаг. Ургамлын ногоон навч ялангуяа нарсны шилмүүс, байцаанд нилээд байдаг. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндгөнд их байдаг.
Аминдэм-Е: Энэ аминдэм нь өөх тосонд уусдаг биологийн өвөрмөц үйлчилгээтэй. Долоон төрлийн аминдэмийг агуулдгаас булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Наран цэцгийн тос өөх тосонд их байдаг.
Аминдэм-В1: Хүний биед дутагдахад олон мэдрэлийн үрэвсэл үүсэхээс гадна хоол унданд дургүй болох эцэж турах, амархан ядрах, толгой өвдөх шинж илэрдэг. Цагаан будаа, талхны хөрөнгө, үр будааны хальс, идэшний ногоонд их байдаг.
Аминдэм-В2: Нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцоно. Аминдэм-В2 дутагдахад бие суларч, хоолонд муудаж турдаг. Нүд аргаж улайх, нулимс гоожих шинж тэмдэг илэрнэ. Цагаан будааны хальс, вандуй, арвай будаа, талх, сонгинод их байдаг. Харин идэшний ногоо жимсэнд бага байдаг.

Аминдэм-Вб: Азотын солилцоонд идэвхтэй оролцдог. Хүний биед энэ аминдэм дутагдахад арьс загатнаж, үс унана. Бага насны хүүхдийн гэдэс, ходоод хямран цус багадаж, цочромтгой болдог. Малын элэг, бөөрөнд их байхаас гадна цагаан будааны хальс, вандуй, пивоны хөрөнгөнд байна.
Аминдэм-В12: Энэ нь бие махбодид дутагдах үед цус төлжилт саатан цус багадах, бие суларч, нойр хоолонд муудах, арьс салст цайна. Мах,элгэнд их; ургамал ногоо жимс жимсгэний үүйлд бага агуулагддаг.


Аминдэм-РР: Энэ аминдэм дутагдахад ам хатах,шүлс гоожих, тамир тэнхээ алдарч ядрах, сульдах, нойр хоолонд муудаж, толгой өвдөнө. Амны хөндийн салстууд улайж үрэвсэн шархална. Арьс ширүүн барзгар болж гар хөл, хүзүүний арьсанд улаан толбо гарч яршина. Талхны хөрөнгө, арвай, үхрийн элэг, цагаан будааны хальсанд их байдаг.
Аминдэм-С: Хүний биед дутагдвал ядарч туйлдах, тамир тэнхээ нь суларч ажлын идэвхи буурна. Арьс цайж, хуруу хумс, уруул амаар хөхөвтөр толбо гарна. Уруул, буйл хөхрөх, хавдаж цус гарах, шүд суларч ганхах, мөч булчин, шөрмөс өвдөнө. Чацаргана, нохойн хошуу, аньсны үр жимс, хушганд их байна. Мах, цагаан идээнд бага байдаг. Харин гүүний айрганд ихээр агуулагддаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...