Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
Хүүхдэд нэр өгөхдөө юуг анхаарах хэрэгтэй вэ?
2011 оны 2 сарын 8
Ихэнх хосууд хүүхдэдээ нэр өгөх гэж ихээхэн хөглөдөг. Харин зарим нь түвэгтэй хэлэлцээр хийдэг. Алинаар нь ч шийдсэн гэсэн нэр сонгоно гэдэг таны хүүхдийн цаашдын бүх л амьдралд чухал ач холбогдолтой гэдгийг анхаараарай. Энд хүүхдэдээ нэр өгөхдөө анхаарах зарим зүйлсийг орууллаа:

Дуудлага ба зохицол. Таны хүүхдийн нэрийг чанга хэлхэд хэрхэн сонсогдох болон ямар сэтгэгдэл төрөх вэ гэдгийг анхаараарай.

Өвөрмөц шинж.
 
Олон хүний дундаас дуудах зэрэгт ховор нэр ихээхэн давуу талтай байдаг. Нөгөө талаас олон адилхан нэртэй бол дуудахад хүүхдийн анхаарлыг татаж чадахгүй байж магадгүй. Мөн үсгийн дүрэмийн хэлбэрүүд таны хүүхдийн нэрийг өвөрмөц болгож болох боловч цаашдын амьдралд байнга эндүүрэх түвэгтэй байдал үүсгэж болохыг мартаж болохгүй.

Гэр бүлийн хүмүүс болон найз нөхдийн ижил нэр.
Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ гэр бүлийн бусад гишүүд болон өвөө эмээгийнх нь нэрээс оролцуулан нэр сонгодог. Гэвч танай гэрт олон Батаа эсвэл Чимгээ байхыг хүсэхгүй биз дээ. Цаг үетэйгээ нийцсэн нэр байх хэрэгтэй.

Гарал үүсэл ба удам.

Таны хүүхдийн удам угсаа бол түүний салшгүй хэсэг билээ. Иймд хүүхдэдээ нэр өгөхдөө үүнийг тусгаж болно. Түүхийн ном унших үедээ өөрийн гэр бүлийн гарал үүслийн талаар үзэж тохирох нэр сонгох боломжтой.

Утга санаа.
Мэдээж хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй утга санаа байх болно. Хүүхдийн нэрний утга санаа ямар байхаас олон зүйл шалгаалдаг гэдгийг битгий мартаарай. Таны өгсөн нэрнээс болж хүүхэд тань эвгүй байдалд орохгүй байх нь хамгийн чухал юм.

Нэрийн эхний үсэг ба хоч. Хүмүүс зарим үед нэрээр нь биш товчлон дууддаг. Ялангуяа хүүхдийг өхөөрдөн нэрний эхний үсгээр дуудах нь элбэг байдаг. Иймд энэхүү хүлээгдэж байгаа асуудлын талаар урьдчилан бодоорой.

Хүйсийн байдал. Та мэдээж охиндоо эрэгтэй хүний нэр, хүүдээ эмэгтэй хүний нэр сонгохгүй биз дээ. Гэхдээ зарим тохиолдолд ийм байдал үүсч болдог.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...