Нийгэм | Боловсрол | Татах.мн | Уул уурхай | Орон нутаг
Мэдээ
Яс ургах нь юутай холбоотой вэ?
2010 оны 11 сарын 19
Өсгий болон бусад vе мөчний хаа нэгэнтээ яс ургах хэд хэдэн шалтгаан бий. Тvvнээс нилээд элбэг тохиолддог шалтгаан нь гормоны өөрчлөлттэй холбоотой байдаг. Хvзvvн дээр бамбайн дөрвөн булчирхай байдаг. Тvvнээс боловсрон гардаг аратириод гормон нь хvний биеийн ясны кальцийн тvвшинг хянадаг. Хэрвээ тэрхvv гормоны хэмжээ ихэсвэл ясны бодисын солилцоо алдагддаг. Ялангуяа 50 гарсан эмэгтэйчvvдэд энэ хямрал нилээд тохиолддог. Цацрагийн нөлөөнөөс гормоны ялгаралт өөрчлөгдөх нь бас бий.

Шинж тэмдэг: Яс ургах vед илрэх гол зовиур нь яс өвдөнө. Яс зөөлөрснөөс хугарч болно. Бөөрөнд чулуу vvснэ. Бие суларна. Цусны шинжилгээнд кальци, шvтлэг фосфатаз фермент өндөр гарна. Фосфор багасдаг. Яс ургах шалтгаан нь гормоны өөрчлөлттэй холбоотой, тэр дундаа паратириодоос шалтгаалсан эсэхийг нотлох шинжилгээ нь цусанд паратириод гормоны тvвшинг хэмжих юм. Хэрвээ уг гормон их гарвал онош батлагдана. Хэрвээ хэвийн бол яс ургах өөр шалтгаан байна гэж vзнэ. Гэрлийн шинжилгээнд яс өөрчлөлттэй хэвийн бус харагдана.

Эмчилгээ: Хэрвээ паратириодоос шалтгаалсан гэдэг нь нотлогдсон бол хэвийн бус бамбайн хажуугийн булчирхайг мэс заслын аргаар авна. Мэс засал хийх боломжгvй бол кальцийн тvвшинг бууруулах эм, бэлдмэл хэрэглэнэ. Ургасан ясыг мөн мэс заслын аргаар авна. Цусны гарвал эртхэн мэргэжлийн эмчид vзvvлэхийг сануулья.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
Мэдэхэд илүүдэхгүй
Мэдэхэд илүүдэхгүй
Сонин хачин

Сэтгэгдлийг ачааллаж байна ...